2011-05-09
Унших даалгавар
Оюутнуудад Зөвлөгөө Гадаад хэл сурсан минь / зөвлөгөө / Сэрээнов овогтой Мандахбат нь Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээний дагуу Москва хот дахь Улс Түмний Найрамдлын Их Сургуульд 1999-2003 онд суралцаж хууль зүйн бакалаврын зэргийг улаан дипломтойгоор хамгаалсан. Мөн Монгол Улс, Австрали улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу Австрали улсын Мельбурны Их Сургуульд 2007-2008 онд суралцаж хууль зүйн мастер цол хамгаалсан юм. Тэрээр 2003 оноос Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэнгээр ажиллаж байгаа төрийн албаны туршлагатай залуу боловсон хүчний нэг билээ. Гадаад хэлийг хэрхэн хурдан, сайн сурах талаар олон газраас уншиж мэдэж болох хэдий ч хүмүүс хэн нэгний хувийн туршлагыг ихэд сонирхдог. Энэ туршлага нь янз бүрийн л нөлөө үзүүлэх байх, би ямар ч байсан өөрийн туршлага болон зарим зөвлөмжийг үүгээр хэлэх гэсэн юм. Хүсэл, мөрөөдөлМиний амьралдаа үргэлж баримталдаг нэг зарчим бол өөрийгөө дэлхий дээр амьдарч буй зургаан тэрбум хүний нэг л гэж бодож, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсэж явдаг. Тийм ч учраас орос, англи хэлийг өдий хэмжээнд сурсан маань дэлхийн хүн амын 2 тэрбум гаруй хүнтэй холбоотой бүхий л зүйлийг эх хэлээр нь ойлгохыг хүсдэгтэй холбоотой. Цаашид ч би дахиад өөр гадаад хэл судлах сонирхолтой байгаа. Намайг англи хэл сурах гээд тамаа цайгаад явж байхад нэгэн найз минь ингэж хэлж билээ:”Мандахаа, чи төсөөл дөө. Таван настай англи бацаан, таяг тулсан америк чавганц л англи хэлээр чөлөөтэй ярьж, сэтгэж, уншиж, бодож чадна ш дээ. Чи тэгэхэд…..”. Миний хувьд англи хэл сурахад өгсөн нэг том хүч бол Америк явах гээд жижигхээн хэлний шалгалтанд тэнцэхгүй унаж байсан үе байгаа юм. Шударга бус явдалд эгдүүцсэн би хэнийг ч тэнд буруутгаагүй. Гагцхүү би өөрөө л маргаангүйгээр хэлийг хаана ч хүлээн зөвшөөрөгдтөл сурах ёстой юм байна даа гэж бодсон. дэлгэрэнгүйЗАН ТӨЛӨВ /Зөвөлгөө Хэрэв чи дотор талдаа ямар байх ёстой, тийм хүн болж чадвал, гадна талдаа ямар байхыг хүсэж байна, тийм л хүн болж чадна... Зан төлөв Хямрал зан төлвийг үргэлж төлөвшүүлдэггүй ч, харин илчилдэг нь тодорхой. Саад бэрхшээл бол хүнийг хоёр жимийн аль нэгнийг нь сонгоход хүргэдэг уулзвар юм. Нэг нь зан төлөв, нөгөө нь буулт хийх. Хэрэв хүн зан төлвийг сонговол, ялангуяа энэ сонголт нь сөрөг үр дагавар авчрах ч байсан, зан төлөвийг сонгох бүртээ тэр илүү хүчирхэгждэг. Хувь хүний хувьд зан төлвийн хөгжил гэдэг нь бидний хөгжлийн зүрх нь юм.дэлгэрэнгүйНом унших миний АРГА БАРИЛ Уншмаар ном зохиол олон байдаг ч бололцоо хязгаарлагдмал юм. Тиймээс энэ их мэдээллийн урсгалыг үр ашигтай зохицуулж байхын тулд надад нэг систем хэрэгтэй болдог. Би өөрийн гэсэн системтэй бөгөөд түүнийгээ та бүхэнтэй хуваалцъюу гэсэн юм. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд, миний ном унших арга барил бүрэн төлөвшсөн гэвэл үгүй л дээ, тодорхой нөхцөл байдлаас хамааран би үе үе өөрчлөлт оруулдаг. Миний хувьд ном хэрхэн унших арга барилын асуудал бараг 20-иод жилийн өмнөөс бодож ирсэн. Тухайн үед зөвлөлтийн бараг бүх хэвлэлийг захиалан уншдаг, номын дэлгүүрт гарч байгаа, сонирхол татсан бараг бүх номыг худалдан авдаг байлаа. Ном ч хямд байж дээ. Оюутан байхдаа цуглуулсан номын тоо бараг 3 мянга хүрч байлаах. Харин Г.Поповын хувийн зохион байгуулалтын тухай номыг уншаад номтой харьцаж байгаа арга барилаа өөрчлөх хэрэгтэй юм гэдгийг ухамсарласан юм. Дараа нь амьдрал өөрөө ч шахаж эхэлсэн. Гэр бүлтэй, хүүхэдтэй болохоор тэр болгон харагдсан номоо авах санхүүгийн чадвар ч хомсдож, цаг зав ч багасаж, өөрийн эрхгүй сонголт хийх хэрэгтэй болсон. Тэгээд л хамгийн гол асуудал болох ҮР АШИГТАЙ УНШИХ асуудал босч ирсэн дээ. дэлгэрэнгүйЧамд ямар мэргэжил тохирох вэ? Чамайг эргэн тойрныхон чинь чухам ямар хүн гэж дүгнэдэг тухай бодож байсан удаа бий биз дээ.Хүн гэдэг өөрийнхөө тухай мэддэг юм шиг хэрнээ ямар хүн гэдгээ хэлж чадахгүй байх нь олонтаа.Өөрийн сул давуу талаа мэдэх нь ирээдүйн мэргэжлээ сонгох эхний алхам юм.Өөрийн тухай тодорхойлолтоо олж , өөрт тохирсон мэргэжлээ сонгомоор байна уу? Тэгвэл дараах асуултуудад хариулаад үз. Хүснэгтний асуултуудад яг тийм гэж хариулмаар бол 2 оноо, за яахав тийм байхаа гэж хариулмаар бол 1 оноо , үгүй гэж хариулмаар бол 0 оноог A, B, C, D, E, F, G, H хэмээх 8 нүднээс харгалзах харлуулсан нүдэнд бөглөж бичнэ.Ингээд эцэст нь найман хэсэг тус бүрт авсан оноогоо нэгтгээд хамгийн өндөр оноо авсан хэсэгт тохирох тайлбарыг уншина уу дэлгэрэнгүйМатематик, Физикийн томъёог хэрхэн цээжлэх вэ? Ихэнхдээ томъёо гаргалгааг цээжлэхэд бидэнд хүндрэлтэй мэт санагддаг. Та шөнөжин сууж томъёонуудаа цээжлэж байсан уу? эсвэл өнөөдөр цээжилчихээд маргааш гэхэд мартчихсан тохиолдол гарч байсан уу? Тэгэхээр доорх алхмуудад анхаарлаа хандуулна уу, таньд соирхолтой байх болно. Алхмууд дэлгэрэнгүйАмжилттай суралцах 10 нөхцөл Амжилттай, онц сурч байгаа оюутан, сурагчид гоц гойд болсондоо тийм биш байдаг юм. Харин суралцах арга барилыг олоод авсан учраас төвөгшөөлгүй онц сурдаг. Тэгэхээр хүн бүрт хүсвэл, хичээвэл, тэгээд сурах арга барилаа олчихвол бүх зүйлийн утга учир олддог жамтай. дэлгэрэнгүйИх сургуулиудад оюутнууд юу бичих вэ? Их сургуульд орсон эрхэм анд таньд амжилт хүсье. Та эрдмийн энэ уурхайд орсноор юуг хамгийн сайн сурах вэ? гэдэг асуулт толгойд чинь байнга эргэлдэж байх ёстой. Эцэг эх, багш нар чинь чамайг мэргэжилдээ сайн, чадварлаг боловсон хүчин болоорой гэж сургаж байвал миний бие нэг талаар нь үүнийг үгүйсгэж байгаа юм шүү. Ингэж хэлэх шалтгаан маш олон байна. Харин миний хувьд эрхэм та Их сургуульд суралцах хугацаандаа дээд боловсрол эзэмшихийн хамт зөвөөр уншиж, бичих чадварыг эзэмших нь чухал болой. Үсэг холбож уншиж, бичих нь амархан санагдах авч Бүтээлчээр/Critical thinking/ уншиж, бичих нь дээд боловсрол, мэргэжил эзэмших хамгийн анхны арга байсан билээ. Манай боловсролын систем хүүхдүүдийг 10 жилийн хугацаанд энэ арга зүйд сургаж чадаагүйн улмаас “бариагүй ч номгүй, барьсан ч чиггүй” олон хүүхдүүдийг оюутны ширээнд шилжүүлдэг. Тэднийг бид их сургуульд хүлээн аваад реферат, бие даалт, эссе зэргээр бас дахин хуулан бичлэг хийлгүүлж мэдээллийн үнэ цэнэ, зохиогчийн эрх, тэр ч бүү хэл өөрийн үзэл бодлыг үл ойшоодог “хуулан бичигч”-дийг бэлтгэдэг нь харамсалтай. 4 жилийн турш ихэнхдээ хуулан бичлэг хийсэн оюутнууд “дипломын ажил”-ыг өөрийнхөөрөө бичих нь нэн ховор байдаг. Үүнийг бичигч би хүртэл энэ хэвшмэл байдлаас гарч чадахгүй л байна. Гэхдээ сургалтын энэ байдлыг бид өөрчлөх хэрэгтэй. дэлгэрэнгүйЭссе хэрхэн бичих вэ? Эссе хэрхэн бичих вэ? Гадаадын ялангуяа Америкийн их, дээд сургуулийн өргөдлийн маягтыг бүрдүүлэхэд эссе буюу зохион бичлэг бичих шаардлага зайлшгүй гардаг. Эссе буюу зохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын комиссын гишүүдэд танилцуулах чухал боломж олгож буй хэрэг юм. Их дээд сургуульд өргөдөл гаргагчид ихэнхдээ зохион бичлэгээ албан ёсны, мэргэжлийн үг хэллэгтэй, өөрийн зорилгоо зөв тодорхойлсон байх ёстой гэж боддог. Энэ нь магистр болон түүнээс дээш шатанд суралцагсдын хувьд анхаарах ёстой асуудал боловч баклаврын шатанд суралцагсдын хувьд зохион бичлэгтээ өөрийгөө хувь хүний талаас нь илүү танилцуулж бичих хэрэгтэй байдаг. дэлгэрэнгүйЛекц бичилтийг сайжруулах 10 зөвлөмж Ер нь лекцийг заавал оюутан бvр тэмдэглэж авах шаардлагатай гэж vv? Зарим нь бичиж аваад, бусад нь сvvлд нь канондоод авчихад болох юм биш vv? Ойлгохгvй зvйл гарвал мэргэжлийн сурах бичгээс уншаад л учрыг нь олчихно шvv дээ. Лекцэнд суусан хvн бvр заавал тэмдэглэл бичиж авах хэрэгтэй гэж сэтгэл судлаачид зөвлөж байна.Бидний тархи, лекцийн хичээлийн явцад шинээр хvлээж авах асар их мэдээллийг ой тогтоолт руу шууд хийж чаддаггvй. Vvнд хугацаа хэрэгтэй. Хvний тархи угаасаа зэрэг болж буй хоёр vйлдлийг хооронд нь холбоотойгоор тогтоож авдаг учраас сvvлд нь нэгийг нь эргээд давтаж байхад нөгөө нь аяндаа санаанд орж ирдэг. дэлгэрэнгүйСэдэв сонгох / Choosing a topic Та сэдвийг зөв сонгохын тулд өөртөө дараах асуултыг тавина.
1. Яагаад та энэ сэдвийг сонирхож байна вэ? Таны хувьд энэ нөлөөлөх үү? Таны хариулах асуулт эсвэл судлах зүйлүүдийг энэ сэдэв гаргаж ирж чадах уу? Та сонирхож байгаа сэдвийнхээ талаар илүү ихийг мэдэх тусам
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 472 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|