Цаасаар урлахуйн гайхамшиг ба Оригами  Арлын Японыг дэлхий нийтээрээ сумо, үндэсний гоёмсог хувцас кимоногоор нь сайн мэддэг. Харин оригами гэхэд тэр бүр мэддэггүй атлаа цаасан шувууг олон хүн тэр дундаа хүүхэд багачууд анддаггүй билээ. Япон хүмүүсийн сэтгэхгүй яагаад мундаг байдгийн нууцыг та эндээс унших болно. Япончууд багаасаа оригамигаар тоглож ирсэн хүмүүс бөгөөд цаасаар аливаа нэг дүрс хийнэ гэдэг тэр чигээрээ сэтгэн бодох үйл ажиллагаа, нөгөө талаар тархиныхаа эд эс болгоныг ажиллуулах боломж байдаг ажээ. Бяцхан түүх дурдахад цаасан шувуу бол оригамигийн хамгийн эртнээс уламжилж ирсэн дүрс ба аз жаргалын билэг тэмдэг юм. Оригами нь ойролцоогоор 1400 жилийн өмнө Японд орж ирсэн бөгөөд цаасан урлаг ба торгоны зам дахь энэ тансаг урлагт бүтээж болдоггүй дүрс бараг үгүй юм. Чухам үүнд л ОРГИАМИ-гийн нууц оршдог. Учир нь амьтан ургамлаас аваад хүнийг хүртэл гайхамшигтайгаар бүтээж болдог.   Өөрөөр хэлбэл Оригами хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлж, дизайны болон урлагийн мэдлэг өгч, хүүхдийг зөв хүмүүжүүлж төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм байна. Түүнчлэн хүүхдийг тогтвор сууршилтай, нягт нямбай үйл ажиллагаанд сургаж, хийснээ дуусгаж сурах, зорилгодоо хүрэх эрмэлзэлтэй болгодгоороо онцгой юм. Та бүхэн оригами хийж сэтгэхүйгээ хөгжүүлээрэй. 1. Болжмор хийх  2. Цэцэг хийх  3. Төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйлс хийх   Та бүхэнд амжилт хүсье.
|
2011-11-29 -